Мэргэжлийн Англи Хэлний Олон Улсын Сертификат



Сүүлийн жилүүдэд дотоодын зах зээл дээрх даяаршил нь мэргэжлийн талбарт олон боломжуудыг бий болгохоос гадна, ажиллах хүчнээс мэргэжлийн англи хэлний ур чадварыг илүү шаардаж байна. Өөрөөр хэлбэл, олон улсын тавцанд өөрийнхөө мэргэжлээрээ харилцах англи хэлний чадвартай байх шаардлага гарч ирж байна. Энэхүү орчин үеийн шаардлагад нийцүүлэн Express Publishing, Английн Грийнвичийн Их Сургууль хамтран Мэргэжлийн Англи хэлний Сертификатыг (VEC) мэргэжил бүрээр тусгайлан боловсруулан гаргаж хөгжүүлж байна. Тус хамтын ажиллагааны хүрээнд 55 мэргэжлийн англи хэлний шалгалтыг авч, олон улсд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгож байна.


Мэргэжлийн англи хэлний (ESP) чадварыг баталсан Олон Улсын Сертификат мөн

VEC нь өнөөгийн зах зээл дээр хамгийн олон төрлийн мэргэжлийг хамарсан шинэлэг шалгалт юм. Тиймээс энэхүү шалгалт нь таныг мэргэжлээрээ англи хэлний мэдлэгтэйг нотлож, таны CV намтар дээр өрсөлдөхүйц давуу талыг олгоно.


Шалгалтын материалд ажлын байрны бодит нөхцөл байдлыг тусгасан

Шалгалтыг салбар бүрийн мэргэжилтнүүд нарийвчлан боловсруулсан бөгөөд таны өдөр тутмын ажлын орчинд тулгарч болох янз бүрийн нөхцөл байдлыг хамарсан материал багтсан болно.


Мэргэжлийн хөгжилд хувь нэмэр оруулна

Та шалгалтанд бэлтгэх явцдаа өөрийн мэргэжлийн онцлог бүхий нэр томьёо, хэллэг, мэдлэгээ дээшлүүлнэ. Улмаар энэ нь таны насан туршийн чадвар болон үлдэх болно.


Шалгалтын чанар баталгаажсан

Шалгалтанд бэлтгэх сургалт болон шалгалтын явцыг хөндлөнгийн INTERVENG байгууллага хянаж, сертификатыг Грийнвичийн Их Сургуулиас баталгаажуулдаг. Сургалт болон Шалгалтын сертификатын агуулга нь шинэлэг, дэлхийн өрсөлдөөнт зах зээлийн шалгуурт нийцэж буй эсэх дээр дээрх хоёр байгууллага хатуу зарчим баримталдагаараа давуу талтай.


Грийнвич Сертификат гэж юу?

Мэргэжлийн буюу тусгай зориулалтын англи хэлний чадварыг батлах олон улсын сертификат нь 2 төрлөөр олгогдоно.

i ) Сургалтын сертификат: Сонгосон мэргэжлийнхээ англи хэлний сургалтанд сууж, амжилттай дүүргэсэн тохиолдолд олгогдоно.

ii ) Шалгалтын сертификат: Сонгосон мэргэжлийн англи хэлний шалгалтыг амжилттай өгсөн тохиолдолд олгогдоно.


Шалгалтын бүтэц

• Жилд 4 удаа буюу 1, 3, 6, 10-р саруудад шалгалт авна. Шалгалтын өдрийг "Шалгалт" цэсээс харна уу.

• Тест 60 минут үргэлжилнэ.

• Тест дараах 5 хэсгээс бүрдэнэ:

▶ Part 1: Сонсох чадвар

▶ Part 2: Үгийн сан / Нэр томьёо

▶ Part 3: Хэлний үүргийн чадвар

▶ Part 4: Унших чадвар

▶ Part 5: Бичих чадвар