PTE Young Learners гэж юу вэ?



21-р зууны хамгийн чухал чадварыг хөгжүүлэх нь



PTE Young Learners бол Их Британийн хамгийн том шалгалтын байгууллага Edexcel үнэлгээ хийж баталгаажуулдаг 6-13 насны сурагчдад зориулсан олон улсын англи хэлний шалгалт юм. Тус шалгалт CEFR, GSE олон улсын стандарт түвшинтэй нягт хамааралтай бүтээгдсэн болно.



Тестийн түвшин



6-13 насны сурагчид pre-A1, А1, A2 түвшинд Англи хэлний 4 чадвараар тест өгөх боломжтой.



Оноо



Шалгалтын онооны дэлгэрэнгүй тайлбарыг сурагчдад үнэлгээний хамт олгоно. Үнэлгээ нь Distinction, Merit or Pass гэсэн 3 дүнгээр тооцогдоно. Хэрэв Pass гэсэн үнэлгээ аваагүй бол сертификат олгохгүй харин шалгалтыг хэрхэн гүйцэтгэсэн талаарх тайлбар хуудас олгоно. Үүнээс аль чадвараа илүү сайжруулах талаар мэдээлэл авах боломжтой.