PTE General



Pearson Test of English General (PTE General) бол 50 гаруй улсад хүлээн зөвшөөрөгддөг Англи хэлний олон улсын шалгалт



PTE General шалгалт нь анхан шатнаас Гүнзгий шат хүртэл 6 түвшинтэй. PTE General шалгалтын бүх түвшнийг дэлхий даяар боловсролын болоод ажил олгогч бүхий л байгууллага Англи хэлний түвшингийн албан ёсны үнэлгээ хэмээн хүлээн зөвшөөрдөг. Тус шалгалтын материалыг Их Британий академик болон мэргэжлийн боловсролын хамгийн том байгууллага Edexcel боловсруулж олгодог. PTE General сертификат хугацаагүй заадаггүй болно.


PTE General шалгалтыг Сонсох, Унших, Яриа, Бичих 4 чадвараар авах ба шалгалтын сэдэв нь өдөр тутмын үйлдэл дээр суурилдаг тул өөрсдийгөө илүү чөлөөтэй илэрхийлж, англи хэлний чадвараа харуулах өргөн боломжтой.


Тестийн хэлбэр ба сертификат

PTE General шалгалт нь бичгийн ба ярианы гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Бичгийн тест нь сонсох, унших, бичих ур чадварыг шалгах ба шалгалтын материалыг Их Британид хөндлөнгийн шалгагч багш нар шалгаж, үнэлгээг хийнэ. Ярианы тестийг тухайн орон нутгийн эрх бүхий баталгаажсан шалгагч багш нар авч, материалыг Их Британи луу үнэлгээ хийлгэхээр илгээнэ. Түвшин 1-4 хүртэл шалгалтанд тэнцэх хамгийн доод оноо 50% байх ба Түвшин 5 нь 60%- ба түүнээс дээш байна.