Бидний тухай





IEDC (Олон Улсын Боловсрол Хөгжлийн Төв) нь Монголд олон улсын стандарт хөтөлбөрийн дагуу мэргэжлийн сургалт явуулах, улмаар шалгалтын үйлчилгээг үзүүлдэг олон улсын шалгалт, сургалтын төв юм. Манай бүх хөтөлбөрүүд Английн засгийн газрын Ofqual хэмээх мэргэжлийн байгууллагаар итгэмжлэгдсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдгаараа давуу талтай юм. Сургалт ба шалгалтын үйл явц нь олон улсын хөтөлбөр олгогч байгууллагын хяналт дор явагддаг тул чанарын шаардлагыг маш сайн ханган ажилладаг билээ.



Тухайлбал, 50 гаруй мэргэжлийн англи хэлний ур чадварын шалгалт нь олон улсад итгэмжлэгдсэн сертификатаар баталгаажиж таны CV-г баяжуулж, ажлын байран дээр таны давуу талыг батламжилж, мэргэжлийн ур чадвар, ажлын бүтээмжийг дээшлүүлэх баталгаа болдогоороо онцгой ач холбогдолтой юм.


Ерөнхий англи хэлний PTE General / PTE Young learners хэмээх Pearson байгууллагаас итгэмжилсэн шалгалт нь англи хэлний түвшинг үнэлэх зориулалтаар олон орны Боловсролын яамд, төрийн байгууллага, их дээд сургуульд хүлээн зөвшөөрөгддөг хамгийн түгээмэл шалгалтуудын нэг юм.


Харин Pearson LCCI хөтөлбөр нь Лондонгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын итгэмжилсэн 120 гаруй жилийн түүхтэй хөтөлбөр бөгөөд ажлын байранд шаардагдах мэргэжлийн ур чадварыг олгоход зориулагдсан байдаг. Хөтөлбөр нь дотроо Бизнесийн Англи хэл, Санхүү, Маркетинг, Бизнесийн чиглэлүүдээс бүрдэнэ.


Англи хэлний мэдлэгээ сорих эрмэлзэл бүхий сурагчдыг дэмжих, дэлхий дахинд тэдний үе тэнгийнхний харилцааг хөгжүүлэх, үүний тулд багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, залуу үеийнхний хооронд найрсаг харилцаа, нөхөрсөг өрсөлдөөнийг бий болгох эрхэм зорилгоор "Хилээр Хязгаарлагдахгүй Англи хэл" уриатай HIPPO Олон Улсын Англи хэлний олимпиадыг зохион байгуулдаг билээ. Улмаар сурагчид маань дэлхийн 40 гаруй орны хүүхдүүдтэй нэгэн зэрэг шалгалт өгч, өөрийгөө сорих боломжоор сурагчдыгаа ханган өгч байгаадаа бид баяртай байна.


Англи хэлний мэдлэгийг зааж сургаж буй багш нарынхаа чадвар мэдлэгийг улам чанаржуулах, дээшлүүлэх, олон улсад англи хэл заах зэрэгтэй болгох зорилготойгоор Лондонгийн багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль, Gatehouse Awards байгууллагуудтай хамтран олон улсын TEFL/TESOL сургалтуудыг байнга зохион байгуулж байна.