PEARSON LCCI ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨР

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сертификат ба диплом

LCCI хөтөлбөр бол ажлын байранд шаардагдах мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг олгоход чиглэсэн сургалтын хөтөлбөр юм. 120 гаруй жилийн турш олон улсад хэрэгжиж буй энэхүү хөтөлбөрийг анх Лондонгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь олон улсын ажиллах хүчний найдвартай, чанартай байх хэрэгцээг хангахын тулд санаачилжээ.

Тухайн салбарын мэргэжлийн ур чадвартай оюутнуудыг бэлтгэж гаргахдаа хөтөлбөрөө ажил олгогч, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч байнга шинэчлэн боловсруулж байдгаараа онцлогтой.

Мэргэжлийн сертификаттай болсноор ажиллах, эсвэл их дээд сургуульд мэргэжлээрээ илүү гүнзгийрэн академик түвшинд суралцах боломжууд нээлттэй.

.......................................................................................................................................................................................................................................................................................................

LCCI сертификат ба дипломыг хэрхэн авах вэ?

Олон улсын LCCI мэргэжлийн шалгалтыг өгснөөр сертификат болон диплом авах юм. Шалгалтын хуваарийг үндсэн цэсээс харна уу.

Сертификат авах явц:

- Сонгосон мэргэжлийнхээ дагуу шалгалтын бэлтгэл хийх (Өмнөх жилүүдийн шалгалтын материалууд, үнэлгээний тайлбар зэргийг төвөөс авч ашиглах боломжтой)

- Жилд 4 удаагийн давтамжтай хөндлөнгийн үнэлгээ бүхий шалгалт өгөх

- Шалгалтын материал Англи дахь төвд хүргэгдэн, үнэлгээ хийгдэнэ

- Сертификатыг Англи дахь Pearson байгууллагаас олгоно