--> ', 'auto'); ga('send', 'pageview');

МЭРГЭЖЛИЙН АНГЛИ ХЭЛНИЙ ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТ





Их Британи Улсын Грийнвичийн их сургуулиас баталгаажиж олон улсад хүлээн зөвшөөрөгддөг 50 гаруй мэргэжлийн англи хэлний шалгалтыг та манай төв дээр өгөх боломжтой. Олон улсын англи хэлний CEFR түвшингийн дагуу B2 (Upper Intermediate) буюу ахисан дунд түвшинд сурах бичиг судлан, тестийг авч баталгаажуулах юм. Мэргэжлийн англи хэлний ур чадварын сертификат нь тухайн хүний ажлын байрны англи хэлний мэдлэгийг үнэлэх үнэлэмж болно. Англи хэлний мэдлэгийг үнэлсэн сертификат нь ажил мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажлын бүтээмжийг нэмэх, бусдад түүнийгээ батлан харуулах, үнэлүүлэх нэрийн хуудас болох нь гарцаагүй.





Тусгайлан мэргэжил бүрээр боловсруулсан ном, хөтөлбөрийн дагуу өөрсдөө бэлдэх, эсвэл сургалтанд хамрагдах боломжтой. Бэлдэх материалын зөвлөгөөг утсаар болон биеэр ирж авна. Та олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн англи хэлний хамгийн шинэлэг сертификатаар хэлний ур чадвараа батлан харуулж, CV-ээ баяжуулаарай. Өөрийн мэргэжлийн англи хэлээс сонголтоо хийж шалгалтандаа амжиж бүртгүүлээрэй.